МАТЕМАТИК
1. Зорилт
1.1. Тоо тооллоор
- олон оронтой тоог дүрслэх, бичих, тоймлох, жиших болон тэдгээр дээр үйлдэл гүйцэтгэх:
- аравтын бутархайг дүрслэх, бичих, жиших, нарийвчлах /тоймлох/ болон тэдгээр дээр үйлдэл гүйцэтгэх:
- ямар ч тоог аравтын бутархайгаар илэрхийлэх /бичих/:
- тодорхой тооны тодорхой /өгсөн/ процентод ноогдох тоог олох:
- тодорхой процентод ноогдох тоогоор нь анхны тоог олох:
- нэг тоо, нөгөө тооныхоо хэдэн процент болохыг олох:
1.2. Геометрээр
- хэрчим, цацраг, шулуун зурж тэмдэглэх, хэрчим, хугархай шугамын уртыг олох:
- харилцан параллель, перпендикуляр шулуун байгуулах /зурах/:
- өнцгийн хэмжээг транспортироор тодорхойлох, өнцгүүдийг хэмжээгээр нь ангилах, таних:
- олон өнцөгт зурж, тэмдэглэх, түүний периметрийг олох:
- доголтой, нүхтэй тэгш өнцөгт болон гурвалжин дүрсийн талбай олох:
- куб, параллелопипедийн зарим элементээр бусад элементийг тооцох:
- хэмжих нэгжүүдийн хоорондын хамаарлыг тодорхойлон ашиглах:
- тойрог, дугуй зурах, урт, талбайг олох, тойргоор хээлэх:
- дугуй диаграмм хийх.
1.3. Алгебраар
- математик тоглоом тоглох:
- гурав, дөрвөн мөртэй хүснэгт нөхөх:
- математик бичвэрт тохирох тоо, үйлдлийн тэмдэг, хаалт, их багын болон тэнцүүгийн тэмдэг олж бичих:
- нэмэх /хасах/, үржүүлэх /хуваах/ үйлдлүүд оролцсон тоон
- илэрхийллийн утгыг үйдлийн дараалал алдалгүй зөв бодож олох:
- өгүүлбэрийг тоон илэрхийлэл болгон бичээд утгыг нь олох: үйлдлийн чанаруудыг ашиглан бичгээр, цээжээр тооцоолох, үйлдлийн дүнг шалгах:
- үйлдлийг алгоритмаар гүйцэтгэхэд орхигдсон /харагдахгүй болсон / цифрийг нөхөж сэргээх:
- үйлдийн үл мэдэгдэх гишүүнийг олох замаар /аргаар/ математик бичвэрт тохирох тоог /дөрвөлжин хүрээнд байх тоог/ олох
1.4. Магадлал, статистикаар
- бодит юмсын хос, хослол үүсгэх, тэдний тоог олох:
- боломжийн тоог, хосын тоог олох болон “модны схем” ашиглан олох:
- туршилт хийх, туршилт /тоглоом/-ын дүнг бүртгэх /хүснэгт бөглөх маягаар/, түүндээ тулгуурлан дүгнэлт хийж, томъёолох.
1.5. Мэдээлэлтэй ажиллаж, асуултанд хариу өгөх талаар
- зөрөө, бүтэн ба бүхлийн хэсэг, процентоор тооцоолох, эсвэл эдгээрийн хослолоор, өөрөөр хэлбэл, арифметикийн дөрвөн /нэмэх, үржүүлэх, хэсэг, процент/ үйлдлээр тооцоолох өгүүлбэртэй бодлого бодох:
- масштаб хэмжилтийн үндсэн дээр тодорхой масштабтай план зураг /байрлалын/ диаграмм хийх:
- газрын зураг, план зураг, диаграмм ашиглан хялбар тооцоо хийх:
- төрөл бүрийн хэмжих хэрэгслийг хийх:
- хольц ба уусмалын чанарыг /концентрацийг/ тодорхойлох, хоёр өөр чанартай уусмалаас тодорхой чанартай /гуравдах/ уусмал бэлтгэх:
- амьдралын зарим асуудлаар /”Өрхийн төсөв, зарцуулалт” зэрэг / энгийн хялбар тооцоо хийж, дүгнэлт гаргах:
- зүй тогтлыг ажиглах, үргэлжлүүлэх, янз бүрийн дүрсээр хээлэх, тойрогоор хээлэх:
- тогтолцооны /төслийн/ хандлагатай тооцоолол хийх мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн байна.